Блокчейн гэж юу вэ?

Блокчейн гэж юу вэ?

Блокчейн нь аливаа мэдээллийг үнэн зөвөөр, найдвартай тараан байршуулж хадгалах технологи юм. Жишээлбэл, блокчейн нь мөнгөн шилжүүлгийн бүртгэлийг хадгалах боломжтой. Мөн кодчилогдсон — валютаар хэнээс хэнд хэдэн кодчилсон — валют шилжүүлсэн талаарх мэдээллийг бүртгэдэг. Зөвхөн үүгээр зогсохгүй, өгсөн зээлийн бүртгэл, өмчийн эрхийн бүртгэл, замын хөдөлгөөний зөрчлийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл гээд бүх төрлийн бүртгэлийн мэдээллийг хадгалах боломжтой. Ерөнхийдөө цаасан дээр бичиж болох бүх зүйлийг блокчейнд бичиж болно. Харин ганц том ялгаа нь блокчейн дэх бүртгэлийг орлуулах эсвэл хуурамчаар дуурайх ямар ч боломжгүй гэж болно.

Блокчейн хэрхэн ажилладаг вэ?

Blockchain – нэрээс нь таахад хэцүү биш. Блок бүр өмнөх блоктойгоо холбогддог мэдээллийн блокуудын гинжин хэлхээ юм. Блок нь бичилтийн багцыг агуулна. Мөн шинэ блокууд нь заавал гинжний төгсгөлд нэмэгддэг.

Гэсэн хэдий ч энэ нь маш чухал гурван зарчим дээр үндэслэсэн маш нарийн төвөгтэй гинжин хэлхээ юм. Үүнд: тараан байршуулах; нээлттэй байдал; аюулгүй байдал байна. Бүх блокчейн хэрэглэгчид нь нийлж компьютерын сүлжээг бүрдүүлдэг, компьютер тус бүр нь мэдээллийн блокийн хуулбаруудыг агуулдаг. Энэ нь ихэвчлэн бүх блокийн бүрэн хуулбар байдаг боловч зарчмын хувьд та зөвхөн тухайн компьютер дээр хэрэгтэй өгөгдлийг хадгалах боломжтой.

Тиймээс блокчейнийг унтраах эсвэл эвдэх ямар ч боломжгүй юм. Яагаад гэвэл, ингэхийн тулд бүх компьютерыг унтраах, эсхүл эвдэх шаардлагатай болно. Энэ нь хамгийн сүүлчийн компьютерыг унтраах хүртэл блокчейн ажилласаар байна гэсэн үг юм. Шинээр нэмэгдсэн хэрэглэгч бүр энэхүү хэлхээ, сүлжээг өргөжүүлж, тэр хэмжээгээр мэдээллийн найдвартай байдал бэхжиж байдаг гэж болно. Бүх компьютер тэнцүү эрхтэй бөгөөд (онолын хувьд) тэдгээрийн дээр ямар нэгэн зохион байгуулагч, зохицуулагч-хянагч, менежерийн үүрэг гүйцэтгэдэг тусгай компьютер байхгүй гэж ойлгож болно. Өөрөөр зүйрлэвэл хавтгай сүлжмэл тор гэж ойлгож болно.

Блокчейний бүх мэдээлэл, блокууд болон тэдгээрийн агуулга нь хүн бүрт нээлттэй байдаг. Ямар ч блокийг уншиж, бүх бичилтийг үзэж болно. Мөн гинжин холбоог харж, мэдээллийн өөрчлөлтийг ажиглах боломжтой.

Тиймээс блокчейнд байгаа бүх мэдээллийг шалгахад маш хялбар тул заавал сүлжээний бусад гишүүдэд найдах шаардлага гарахгүй. Хүссэн үедээ бүх мэдээллийг өөрөө шалгаж, баталгаатай, найдвартай хариулт авах боломжтой.

Хэрэглэгчид мэдээллээ хамгаалахын тулд блокчейнд криптографын түлхүүр хэрэглэдэг. Түүний ачаар хэзээ ч боломжгүй мэт санагдах үр дүнд нэгэн зэрэг хүрдэг. Тэр нь юу вэ гэвэл бусад оролцогчдод итгэж найдахгүйгээр, магадгүй илт дайсагнасан оролцогч байсан ч хамаагүй танд нээлттэй, найдвартай байдлыг блокчейн нэгэн зэрэг олгодог. Энгийнээр хэлэхэд хэн нэгэн хүнд хэдэн сая валют байгааг төвөггүйгээр харж болно. Гэхдээ тус хүнийг яг хэн бэ гэдгийг нууцлалтай түлхүүрээ явуултал мэдэх боломжгүй. Хэн нэгнээс түлхүүр ирсний дараа л түүнд хэр их зүйл байгааг мэдэх боломжтой.

Криптографийн түлхүүр гэж юу вэ?

Блокчейний найдвартай, аюулгүй байдлыг криптографийн түлхүүрээр эзэмшдэг бөгөөд мэдээллийн үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг хялбархан шалгаж болно. Үнэндээ энэ түлхүүр маань зүгээр л тоо, гэхдээ маш их тоо юм. Харин түлхүүрийг бодож гаргахад Хэш-функци нэртэй тусгай алгоритм ашигладаг бөгөөд энэ нь маш чухал хоёр шинж чанартай ганцхан түлхүүрийг олгодог. Үүнд:
1.Түлхүүр байхад ч эх үүсвэрийн багц мэдээллийг мэдэх боломжгүй;
2.Яг адил түлхүүр олох дахин өөр нэг багц мэдээлэл олдох боломж огт байхгүй гэсэн үндсэн чухал шинж чанартай.

Өөрөөр хэлбэл, зөвхөн түлхүүртэй байснаараа та ямар ч зүйлийг мэдэх боломжгүй, хэн нэгэнд ямар ч хор хөнөөл учруулж чадахгүй. Нэг саванд нэгэн зэрэг багтсан нээлттэй, аюулгүй байдал гэж ойлгож болно.

Түлхүүрийн бас нэг чухал шинж чанар нь эх үүсвэрийн мэдээлэл тун ялимгүй өөрчлөгдөхөд л түлхүүр бүрэн өөрчлөгддөг. Эх үүсвэрийн зөвхөн ганц тэмдэгт өөрчлөгдөхөд түлхүүр иж бүрнээрээ өөрчлөгддөг.

Блокчейний систем

Блокчейний бүх өгөгдөл нь блок-сүлжээний хэрэглэгчдийн компьютер дээр хадгалагддаг. Системийн бүх хэрэглэгчид адил тэнцүү эрхтэй бөгөөд хэрэглэгчдэд ямар ч дундын зуучлагч шаардлагагүй, жишээ нь санхүүгийн зохицуулах хороо, банк, төрийн байгууллага, аудитор, хянагч, даатгалын компани, аливаа төрлийн бүртгэлийн газар гэх мэт. Зөвшөөрөл авах хүн байхгүй тул илүү эрх мэдэлтэй ямар ч хүн танд нэмэлт эрх, нэмэлт боломж олгохгүй бөгөөд зөвхөн та л өөрийгөө хамгаалж чадна.

Блокчейнд нэвтрээд хэрэглэгч нь системд байгаа бусад компьютеруудтай холбогдож, “блок” ба “бичилт”-эн мэдээллүүдийг солилцдог. Энэ систем нь газарзүйтэй ямар ч холбоогүй, өөрөөр хэлбэл Москвагийн хэрэглэгч Бээжин, Лондон, Нью-Йорк, Буэнос-Айрес зэрэг хэрэглэгчидтэй зэрэгцэн холбогдож болно. Энэ нь ч бас хэрэглэгчдийг аливаа бүс нутгийн онцлогуудаас хамааралгүй болгож байгаа юм.


Шинэ мэдээллийг хүлээн авсны дараа хэрэглэгч бүр мэдээллийн зөв эсэхийг шалгаж, жинхэнэ эсэхийг баталсны дараа тэдгээрийг өөртөө хадгалж, цаашлаад системээр бусдад дамжуулдаг. Тиймээс уг системд хоёр төрлийн мэдээлэл байдаг. Зальт этгээдийн хуурамч, үндсэн хэрэглэгчийн жинхэнэ мэдээлэл. Үндсэн оролцогчид хуурамч мэдээлэл олж авсны дараа түүнийг цааш дамжуулахгүй. Үүний үр дүнд хуурамч мэдээллийг оролцогчдын дунд тараалгүй устгаж байдаг бөгөөд үндсэн оролцогчид зөвхөн зөв өгөгдөл солилцдог болно.

Системд оролцогчид нь хоёр бүлэгт хуваагдана: шинэ бүртгэл үүсгэх энгийн хэрэглэгч, шинэ блок үүсгэгч уурхайчид. Үнэн хэрэгтээ шинэ блок үүсгэх нь нөөц-шаардсан, нарийн төвөгтэй процесс юм. Тиймээс хүн бүр олборлогч болж чаддаггүй.

Олборлогчид бол бичилтүүдийг цуглуулж, шалгаж, тэдгээрийг блок-д бүртгэж, дараа нь эдгээр блокуудыг системээр дамжуулдаг. Үүний дараа энгийн хэрэглэгчид блокуудыг хүлээн авч тэдгээрийг өөртөө байршуулж, өөрсдийн бичилтийг зөв үүсгэж бусад хүмүүсийн шинэ бичилт найдвартай эсэхийг шалгадаг.

Шинэ бичилтийг ямар нэг блокод оруулаагүй бол найдвартайд тооцогддоггүй. Систем дэх аль ч гишүүн үүнийг зөвхөн өөрийн эрсдэлээр ашиглаж болно. Энэ нь буруу эсвэл бүр хуурамч бичилт байж болох бөгөөд үүнийг цуцалж болно. Тиймээс оролцогчид шинэ бичилтийг олборлогч руу илгээнэ. Олборлогч бичилтийг блоконд хадгалсан тохиолдолд, энэ нь шалгагдаж, зөв болох нь батлагддаг бөгөөд буцаах боломж хаагддаг. Блокчейн ингэж л ажилладаг.



Comments :

Post a Comment