Хэрхэн биткойнтой болох вэ ? гэж хүн болгон бодож байж магадгүй тэгвэл тухайн 3 аргаар та биткойн болон бусад койны цуглуулаж ашиг олж болно
ТУС АРГУУД БҮГД ӨӨР ӨӨРИЙН ОНЦЛОГТОЙ БАЙГАА ШҮҮ
- Өдөр тутмын арилжаанд оролцож
- HODL хийж / Криптовальют сонирхож байгаа хүмүүс HODL гэсэн утга бүхий үг их таардаг энэ талаар жоохон мэдлэг болгон үүднээс оруулсан болно 😁/
- FAUCET SITE дамжуулан олох энэ бол маш их цаг хугацаа бас тэвчээр шаарддаг байгаа FAUCET SITE талаар мэдээлэл блог дээр байгаа тул оруулсангүй болно
- Өдөр тутмын арилжаа
Энэ арга нь та өөрт байгаа мөнгөөр тухай биткойн /аль нэг койн токен / худалдан авалт хийж үнийн өсөлт бууралтын судалгааны үндсэн дээр таамаглах зарчимаар өөрийн хөрөнгө болох мөнгөөрөө биткойноо /аль нэг койн токен/ өсгөж ашиг олох үйл явц буюу арилжаанд оролцох явдал юм .
Өдөр тутмын арилжаа гэдэг нь 1-2 өдрийн хугацаанд хийгдэх арилжаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл өмнөх ОРОЙ нь судалгаа хийж байгаад ямар нэг ЗООС худалдаж авахаар шийднэ, тэр оройдоо юмуу маргааш өглөө нь эрт худалдаж авна. Зоосоо сонгохдоо энэ сонирхож байгаа зоос маань маргааш 10%-20% өсөх боломжтой юу гэсэн асуулт тавиад тэгнэ гэж итгэж байвал худалдан авалт хийнэ. Болж өгвөл илүү олон хүнд арилжаалагдсан MARKET CAP томтой зооснуудыг TOP100 дотроос сонговол илүү найдвартай. Яагаад найдвартай юу гэж сонгож бгаа вэ гэхээр HODL арилжаанаас илүү их мөнгөөр худалдан авалт хийнэ. Тийм учраас сайн бодож сонгох ёстой, бас зоосны өсөлтийн графикийг БИТКОЙН-той харьцуулах ёстой, хэрэв бүх зоос унаж байвал та арилжаа хийхгүй биткойнтойгоо сууж бсн нь дээр...
Ер нь өдөр тутмын арилжааны гол зорилго нь 1-2 өдөртөө Биткойноос илүү өсөх ЗООС байвал түр хугацаанд тэр зоосыг авч ашиг хийгээд өсөлт нь 10-20% болмогц буцааж заран BITCOIN-тойгоо үлдэхэд оршино. Тиймээс энэ зоосыг сонгохдоо ханшийг нь долларын эсрэг биш Bitcoin-ы эсрэг харьцуулж дүгнэлт хийх хэрэгтэй. Bitcoin 5% өсч байвал танд 15%-25% өсч буй зоос хэрэгтэй. Биткойн 5% унаж байвал 5% өсч бга зоосыг сонгох гэх мэт....
Өдөр тутмын арилжааг амжилттай хийн, өдөрт 10%-аар мөнгөө өсгөөд байвал та 10 өдөрт мөнгөө 100% өсгөж чадна, гэхдээ мэдээж алдах өдөр бий бий.
Гол нь шуналтаж болохгүй, тогтвортой бага өсөлтөнд хөрөнгө оруулах хэрэгтэй, өндөр өсөөд алж байгаа зоосыг аваад алдаж болохгүй их мөнгө шүү дээ !!!
❗ БИРЖ ДЭЭР ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ БИТКОЙНОО ӨСГӨХ МЭДЭЭЖ ЭРСДЭЛТЭЙ БАС ЦАХИМ МӨНГИЙН УНАЛТ ӨСӨЛТИЙГ ХЭН Ч 100% ТААЖ МЭДЭЖ ЧАДАХГҮЙ ТУЛ МЭДЛЭГ БОЛГОХ ЗОРИЛГООР ОРУУЛАВ МЭДЭЭЖ МАШ САЙН МЭДЛЭГ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ СУДАЛГАА САЙТАЙ БАЙЖ БИРЖИЙН АРИЛЖААД ОРОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
ХЭДХЭН САР СУДАЛЧААД АРИЛЖААНД ОРОХ ТЭР ХЭМЖЭЭГЭЭРЭЙ ЭРСДЭЛИЙГ ДАГУУЛДАГ
МИНИЙ МЭДЭХ БИРЖҮҮД
COINSBIT
BINANCE BYBIT ЗЭРЭГ болно ӨӨР МАШ ОЛОН БИРЖҮҮД БАЙДАГ БА ТА АЛЬ БИРЖД БҮРТГҮҮЛЭЖ АРИЛЖАА ХИЙХ ТАНЫ СОНГОЛТ ЮМ
2. HODL арилжаа
HODL гэдэг үг маань HOLD гэсэн үгийг алдаж бичсэн хувилбар. Крипто валют сонирхогчид бүгд мэднэ.
Миний хувьд HODL арилжаанд бага мөнгө зарцуулна, бас өндөр эрсдэл гаргана. Биткойны хөөсрөл нь маш олон мянган шинэ крипто зоос + шинэ ICO буюу token гарах боломжийг бий болгож байгаа бөгөөд хүмүүс маш ихээр тэдэнд хөрөнгө оруулж байна, энэ бараг шинэ үеийн crowdfunding буюу Startup-уудад хөрөнгө оруулах боломж болчихлоо.
Шинээр гарч ирж байгаа зооснууд үнийн хувьд маш хямд $1-оос ч бага үнэлгээтэй, бүүр 1 центээс ч бага үнэлгээтэйгээр зоосоо зарж байна. Ийм хямд зоосыг олон мянгаар нь худалдаж аваад HODL буюу хадгалчих хэрэгтэй, дор хаяж 1 жил.
Мэдээж сайн судлаад ирээдүйтэй төсөлтэй зоос/token-г сонгоно, түүнийгээ 100$-200$д хэдэн мянган ширхэгийг аваад авдартаа хийгээд НАМ ХАДГАЛ !!!
Хэрэв зөв зоос сонгосон бол магадгүй 1 жилийн дараа, бүр заримдаа 1 сарын дараа ч 100%, 1000% өсөөд танд бэлэг барина. Саяхан бараг 0$ байсан зооснууд одоо 1$ орчим ханштай болчихсон явж бна, гүйлгээнүүдийг харж бхад гадныхан тийм зоосуудыг бүр сая ширхэгээр нь аваад дарж байна.
Сайн зоос сонгоод 1$ болтол нь хадгалж чадвал ТОМ АМЖИЛТ ирнэ. Замд нь зоосныхоо өсөлт уналтыг харж стрэссдэх хэрэггүй шүү, зүгээр МАРТ ккк...
Мөн HODL арилжаанд зориулсан мөнгөөрөө эхлээд авах зоос олдохгүй бол ӨНДӨР ӨСӨЛТ-тэй зарим зоосонд богино хугацаанд эрсдэлтэй хөрөнгө оруулж болно, нэгэнт л алдсан ч хамаагүй бага мөнгө шүү дээ энэ чинь....
❗БИРЖ ДЭЭР ХУДАЛДАН АВАЛТ БОЛОН НODL ХИЙЖ БИТКОЙНОО ӨСГӨХ МЭДЭЭЖ ЭРСДЭЛТЭЙ БАС ЦАХИМ МӨНГИЙН УНАЛТ ӨСӨЛТИЙГ ХЭН Ч 100% ТААЖ МЭДЭЖ ЧАДАХГҮЙ ТУЛ МЭДЛЭГ БОЛГОХ ЗОРИЛГООР ОРУУЛАВ МЭДЭЭЖ МАШ САЙН МЭДЛЭГ ЗАХ ЗЭЭЛИЙН СУУРЬ СУДАЛГАА САЙТАЙ БАЙЖ БИРЖИЙН АРИЛЖААД ОРОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
МИНИЙ МЭДЭХ БИРЖҮҮД
COINSBIT
BINANCE BYBIT МОНГОЛ БИРЖ ГЭВЭЛ ТРАЙД.МН ЗЭРЭГ болно ӨӨР МАШ ОЛОН БИРЖҮҮД БАЙДАГ БА ТА АЛЬ БИРЖД БҮРТГҮҮЛЭЖ АРИЛЖАА ХИЙХ ТАНЫ СОНГОЛТ ЮМ
ТУХАЙ БИРЖҮҮД ДЭЭР ОУ КАРТАА ХОЛБУУЛАЖ БОЛОХ СОНГОТУУД БАЙДАГ ТУЛ ТА ӨӨРӨӨ БАС СУДАЛЖ БАЙЖ АЛЬ НЭГ БИРЖИЙГ СОНГОЖ БОЛНО МИНИЙ ХУВЬД BINANCE HЬ ХАМГИЙН ДАЖГҮЙ БИРЖ RANK 1 ЯВАА БИРЖ УЧИР
БҮРТГҮҮЛЭХ BINANCE ГЭСЭН ДЭЭР ДАРААД Л БОЛОО
Comments :
Post a Comment